Дэлгэрэнгүй мэдээлэл

Уран бүтээлийн “ШИНЭ ЕРТӨНЦ” Продакшны дэлгэцийн шинэхэн уран бүтээл болох “Ерөнхийлөгчийн туслах” Уран сайхны кино тун удахгүй нийслэлийн болон орон нутгийн бүх кино театруудад нээлтээ хийх гэж байна.Тэд урьд нь “650” хэмээх инээдмийн, “03:30” нэртэй сэтгэхүйн аймшгийн кинонуудыг бүтээж үзэгчдийн хүртээл болгож байсан билээ.Тэдний энэ удаагийн “Ерөнхийлөгчийн туслах” Уран сайхны кино нь 4н улирлыг хамарсан бөгөөд, зураг авалтыг жил дамнаж хийсэн байна.“ Хамгийн гэгээлэг” хэмээн уран бүтээлчид энэхүү киногоо тодотгож байна. Учир нь тэд “Ерөнхийлөгчийн туслах” хэмээх инээдмийн өнгө аястай энэхүү  киног БҮХ НАСНЫХАНД зориулан хийжээ. “Ерөнхийлөгчийн туслах” гэдэг нэрийг сонсон хэн бүхэнд өөр өөр бодол таамаг төрж байгаа нь тодорхой. Харин кино зохилын утгын талаар дэлгэрэнгүй ярихыг хүсэхгүй байгаа “ШИНЭ ЕРТӨНЦ” Продакшны хамт олон үзэгчиддээ хандаж “хамгийн гэгээлэг энэхүү кинонд хүний сайхан сэтгэлийн тухай, инээмээр бас уйлмаар тэр л үйл явдлуудыг  8-аас 80 нас хүртэлх бүх л хүмүүст зориулсан юм шүү” гэх нь таатай санагдлаа. Ямартай ч гэр бүлээрээ үзэж болохоор нэгэн гэгээлэг уран бүтээлээс  үзэгч та бид  ямар нэгэн сайхан  мэдрэмжийг авна  гэдэгт “ШИНЭ ЕРТӨНЦ” Продакшныхан итгэлтэй байгаа гэдгээ нуусангүй.

Найруулагч: Мижиддалайн Энхдалай

Төрөл: Инээдэм

Насны ангилал: Бүх насныханд

Үргэлжлэх хугацаа: 1цаг 40 минут

Бүтээсэн студи: Шинэ Ертөнц

Кино зохиолыг: Мижиддалайн Энхдалай

Ерөнхий зураглаач: Борчулууны Батсүх

Туслах Найруулагч: Оюунчимэгийн Хүрэлтогоо

Зураачид: Гантөмөрийн Алтаншагай Баатарын Батдулам, Агваансамбуугийн Бямбасүрэн.

Эвлүүлгийн  найруулагч: Энхбатын  Батцоож

Гол дүрүүдэд: Оросоогийн Отгонбат  /МУСТА/ Дашцэрэнгийн Төмөрбаатар Батчулууны  Цэсэндорж        Ихбаярын Мөрөн

Сэтгэгдэл бичих