Дэлгэрэнгүй мэдээлэл

Монголын Үндэсний “Боловсрол суваг” телевиз, “Фрийлайн” продакшн, “Непко” хэвлэлийн компанийн хамтын бүтээл “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит уран сайхны кинонд 300 гарyй жүжигчин дүр бүтээж, 500 гаруй уран бүтээлчийн хөлс хөдөлмөр шингэжээ. Энэхүү 60 ангит кино үзэгчдийг 2700 минутын тyрш Монголчyyдын тyyлж өнгөрүүлсэн амьдралаар аялyyлж, амьдралынхаа ээдрээг тайлахад тyслах юм.

“Хувь тавилангийн ээдрээ” кинонд өөр өөр үзэл бодолтой хэсэг залуус нийлж студи байгуулж, хамтран ажилласнаар киноны үйл явдал өрнөдөг байна. Гэвч залуусын ажил төдийгүй амьдрал нь ч мөн хувь тавилангаараа холбогдсон байдаг. Тэдний ээдрээт хувь тавилангийн учгийг тайлахын тулд гурван үеийн түүхийг өгүүлжээ. “Хувь тавилангийн ээдрээ” уран сайхны киногоор дамжуулан үзэгчдэд хүн өөрийнхөө хөдөлмөрөөр амьдарвал аз жаргалыг олж чадна гэдгийг мэдрүүлэхийг зорьжээ.

Сэтгэгдэл бичих