Дэлгэрэнгүй мэдээлэл

МУГЖ Д.Хүрэлхүү продюссерээр нь ажилласан уг кинонд  Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуун, “Маск продакшн”-ы жүжигчин П.Эрдэнэзааны хүү Э.Энэрэл, жүжигчин Б.Бямбацогтын хүү Б.Балжинням, жүжигчин И.Одончимэгийн охин З.Номундарь, О.Бат-Өлзийн хүү Б.Тамир, мөн  “ТВ-Коктейл” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал, “A-Capella” хамтлагийн дуучин Э.Мөнхтөр нар тоглосон  юм. Харин киноны ерөнхий найруулагчаар “GO adventure studio” захирал найруулагч Д.Галбаяр ажилласан байна. Аав ээж үр хүүхдээ хайрлах хайр, түүнчлэн хүний амьдралын хамгийн хайрламаар нэгэн зүйл бол гэр бүл юм гэдэг санааг та энэхүү киноноос үзэх боломжтой юм.

Сэтгэгдэл бичих