Дэлгэрэнгүй мэдээлэл

Энэхүү киноны ерөнхий продюсер болон ерөнхий найруулагчаар МУГЖ У.Уранчимэг ажилласан бол киноны зохиолыг МУСТА, жүжигчин Д.Ганцэцэг бичиж, харин зургийн даргаар жүжигчин А.Ганчимэг нар тус тус ажилласан юм.

БНСУ-ын Кино Урлагийн Дээд Сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн залуу уран бүтээлч Б.Энхтүвшин, МУГЖ Б.Тунгалаг, ҮДБЭЧ-ын бүжигчин МУСТА, М.Бямбаа нар тоглож, туслах дүрүүдэд МУАЖ, Д.Мэндбаяр, МУГЖ Б.Тунгалаг, МУГЖ Ж.Оюундарь, МУГЖ А.Алтан-Өлзий, МУСТА Ц.Төмөрхуяг, МУСТА Ж.Пүрэвдорж, МУСТА Г.Амгаланбаатар, МУСТА Алтансүх /Аси/. МУСТА Э.Батхүү, МУСТА А.Аптантөр, КУДС-ийн жүжигчний 3-р курсын оюутан Ц.Мөнхболд нарын зэрэг 90 гаруй уран бүтээлчид оролцон тогложээ.

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны ерөнхий зураглаачаар “Боолын гэрээ”, “Сайнуу амьдрал минь”, “Орхидос-1,И”, “Үл таних эмэгтэй”, Тоёлын даашинз”, “Хех толбот хүмүүс”, “Улаан дөрвөлжин” зэрэг уран сайхны кинонуудын зураглаачаар ажиллаж байсан “UB фильм” медиа группийн захирал, МУСТА Б.Отгонзориг ажилласан аж.

Сэтгэгдэл бичих