Дэлгэрэнгүй мэдээлэл

УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Зүүдэнд ч оромгүй явдал” инээдмийн уран сайхны киноны зохиолыг “Миний нууц хүү” жүжгийг зохиосон Ж.Оргил бичиж, ерөнхий зураглаачаар “UB Film” медиа группийн Б.Отгонзориг ажиллажээ.

БНСУ-д жүжигчний мэргэжил эзэмшиж, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кинонд Бат-Эрдэнийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Б.Энхтүвшин, “Маск” продакшны жүжигчин Б.Золзаяа нар гол дүрд тоглосон байна. Мөн ардын жүжигчин Б.Мягмарнаран, гавьяат жүжигчин Б.Эрдэнэцэцэг, жүжигчин Ц.Төмөрхуяг, Т.Баатархүү, Б.Навчаа, Д.Батт өмөр, Г.Эрхэмбаяр, Г.Анхбаяр, Н.Манлай нар тогложээ.

Ихэр залуусын зүүдэнд ч оромгүй амьдралын тухай өгүүлэх киноны зургийг авч дууссан бөгөөд одоо эвлүүлгийн шатандаа явж буй гэнэ. Киноны дууны үгийг Б.Эрдэнэбаяр бичиж, аяыг Ц.Байдраг зохиож, “Мотив” хамтлагийнхан олны хүртээл болгожээ.

Сэтгэгдэл бичих