Дэлгэрэнгүй мэдээлэл

“ТАКТ” кино компани, “ZI” энтертайнментийн бүтээл  “Валентины захидал”  романтик, инээдмийн уран сайхны киноны гол дүрд  жүжигчин Э.Ууганбаяр, Э.Мөнхтөр, Б.Батзаяа, мисс П.Шүүдэрцэцэг,  Б.Бадамцэцэг, Х.Бадамгэрэл нар тоглож байгаа юм. Мөн дүрүүдэд Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Навчаа, Д.Ганцэцэг, “Нюанс” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Д.Амарсайхан, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Х.Манлайбаатар, Р.Адъяа нар тогложээ. Киноны найруулагчаар “Амьдралд тавтай морил” киног найруулсан Д.Баярсайхан ажилласан бол зохиолыг “Амьдралд тавтай морил” кино, “Миний нууц хүү” жүжгийн зохиолыг бичсэн залуу зохиолч Ж.Оргил бичжээ.

Сэтгэгдэл бичих