Дэлгэрэнгүй мэдээлэл

“DOZ энтертайнмент”-ийн бүтээл “Дүүлэн нис” уран сайхны киног Монгол, Энэтхэг, БНСУ, Итали улсын кино найруулагч, зураач, жүжигчид хамтран бүтээжээ. Тухайлбал, киноны ерөнхий найруулагчаар “DOZ интертайнмент”-ийн захирал Ш.Доржсүрэн, зохиолыг хянан тохиолдуулсан зөвлөхөөр Италийн Лука Тайбэрис, зөвлөх найруулагчаар Карпо Алберто Кавалло нар ажиллажээ. Ерөнхий зураачаар Италийн кино зураач Андреа Арнонэ, Монголын талаас Б.Баатар, дууны найруулагчаар Солонгос улсын Вюн Жин Хан нар ажлласан байна.

Харин гол дүрүүдэд Монголын талаас жүжигчин А.Мөнгөнзул, Солонгосын талаас  Канг Тас Уонг, Ли Хао Жин,  Энэтхэгийн талаас Арвинд Алок нар тогложээ. Энэтхэг, Италийн уран бүтээлчидтэй хамтарч ажилласан төдийгүй Солонгосын жүжигчдийг уг кинонд тоглуулсан нь Монголын үзэгчдэд шинэ содон зүйл болох бөгөөд энэ нь үзэгчдэд хүлээлт үүсгэх нь гарцаагүй гэдгийг кино бүтээгчдийн зүгээс хэлж байгаа юм.

Найруулагч: Ш.Доржсүрэн
Зохиолч : Ш.Доржсүрэн, Э.Мөнгөнхүү
Продюсер: А.Мөнгөнзул, Д.Батболд
Гол дүрүүдэд: А.Мөнгөнзул, Kang Tae Yeong, Lee Hae Jin, Pan In Hae, Kin Sung Ah
Бүтээсэн студи: Доз интертаймент
Үргэлжлэх хугацаа: 100 мин

Сэтгэгдэл бичих