Дэлгэрэнгүй мэдээлэл

Монголын кино урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг үлдээж яваа жүжигчин Б.Амарсайхан “Prime Pictures”, “A Group”, “Black Zebra” студийн хамтын бүтээл “Үргээлэг” уран сайхны кинонд тогложээ.

Тус кино ирэх сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаагийн зэрэгцээ киноны ерөнхий найруулагчаар “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Бодлын хулгайч”-ийг найруулсан Ж.Сэнгэдорж ажиллаж байна.

Уг киноны гол дүрд Б.Амарсайхан, Г.Эрдэнэбилэг, Ж.Баясгалан, С.Болд-Эрдэнэ, Б.Навчаа нарын чадварлаг жүжигчин тогложээ.

Сэтгэгдэл бичих